Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан хэрхэн тендерийн материал илгээх заавар зөвлөмжийг хүргүүлж байна.
1.НИЙЛҮҮЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛЭХ
-
Интернэт хөтөч дээр www.tender.gov.mn хаягаар хандаж “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-ийн нүүр хуудасны баруун дээд буланд байрлах Бүртгүүлэх->Нийлүүлэгч цэсийг сонгоно.
-
Системд амжилттай бүртгүүлж нэвтэрсний дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах байгууллагын нэр дээр хулганын курсорыг байрлуулж гарч ирэх дэд цэсний И-токен бүртгүүлэх цэсийг сонгоно.
-
Ашиглаж буй тоон гарын үсгийн мэдээллийг сонгоход харуулах анхааруулга цонхны мэдээлэлтэй танилцаж ТИЙМ сонголтыг хийнэ.
-
Энэ үед заавал тоон гарын үсэгний флаш төхөөрөмжийг комьпютерт залгасан байх шаардлагатай
-
Хэрэв тоон гарын үсэгний хугацаа нь дууссан бол дараах линкний дагуу орж сунгуулаарай
-
Цахим гарын үсэгийн Хугацаа 1 жил болоод дуусдагыг анхаарч байгаарай
-
Мөн давхар вирусны програмтай хамт ажилладаггүй тул унтрааж байгаарай
2.ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЦЭСЭНД АЖИЛЛАХ ДАРААЛАЛ
-
Боломжит ТШ-ын жагсаалтаас хайлт хийх
-
Боломжит ТШ-ын жагсаалтаас сонирхож буй тендер шалгаруулалтын урилгын дугаар дээр дарна.
-
Тендерийн урилгын мэдээлэл хэсгээс “Тендерийн урилга”-ын мэдээлэлтэй танилцах бөгөөд төлбөр төлөх товчийг ашиглаж төлбөрийн систем рүү хандана.
-
Боломжит ТШ-ын дэлгэрэнгүй хэсгээс төлбөр төлөх товч дээр дарснаар анхааруулга цонх харагдах бөгөөд ТИЙМ сонголтыг сонгосноор төлбөрийн системд хандана.
-
Тендерийн баримт бичгийн төлбөрөө төлсөн тендер шалгаруулалтын жагсаалт байрлах бөгөөд тендерийн материал бэлтгэх талбар юм.
-
Оролцож буй ТШ-ын жагсаалтаас материал бэлтгэх гэж буй ТШ-ын урилгын дугаар дээр дарна.
-
Материал бэлтгэх-Техникийн санал бэлтгэх хавтсыг сонгож НЭМЭХ товч дээр дарахад тоон гарын үсгийн файл хавсаргах цонх нээгдэнэ.
-
Файл хавсаргах цонхны файл нэмэх товч дээр дарж хавсаргах файлуудыг сонгож өгнө.
-
Хавсаргах файлаа сонгож оруулсны дараа мэдээллээ нягталж хасах шаардалагатай файл байвал файл устгах товч дээр дарж устгана. Харин мэдээлэл зөв бол хавсаргах товч дээр дарж тоон гарын үсгийн нэвтрэх цонхонд нууц үгээ оруулж цахим гарын үсэг зуран, нууцалж хавсаргана.
-
Тоон гарын үсгийн нууц үгийг оруулж баталгаажуулна. Амжилттай хавсаргасан файлууд техникийн санал бэлтгэх хэсэгт жагсаалтаар байрлана.
-
Материал бэлтгэх хэсгийн Санхүүгийн санал бэлтгэх хавтаст байрлах мөрийг сонгож идэвхжүүлсний дараа санал бэлтгэх товч дээр дарж тендерийн саналыг бэлтгэнэ.
-
Илгээх гэж буй саналын мөрийг идэвхжүүлж Илгээх товч дээр дарж тоон гарын үсгээр баталгаажуулахад илгээгдсэн төлөвт шилжинэ.
3.АНХААРУУЛГА
Шүүхийн тусгай архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудаас авах лавлагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан авах боломжтой ба тендерийн материалаа явуулахаас 3 хоногийн өмнө авсан байх хэрэгтэй.