Оффис менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Үйл ажиллагаа | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах ерөнхий менежер |
Удирдах албан тушаал: | Үйл ажиллагаа хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах ерөнхий менежер |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Оффис менежер нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, үр дүнтэй явуулах, оффисын зохион байгуулалтыг хариуцах, ажилтнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хянах. Ажилтнуудад шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл, бичиг хэрэгсэл зэргийг хангах. Оффисын үйл ажиллагааны зардлыг тооцоолох, тайлагнах. Зочдыг угтан авах, шаардлагатай мэдээлэл өгөх, холбогдох хүмүүстэй холбох. Байгууллагын дотоод журам, бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах. Удирдлагын даалгавар, үүрэг даалгаврыг зохион байгуулж, хэрэгжилтийг хянах. Хурал, уулзалтыг зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, архивлах. Гэрээ, хэлцэл, захиалга, нийлүүлэлттэй холбоотой үйл ажиллагааг хянах. Хувь хүний болон байгууллагын мэдээллийн нууцлалыг чанд сахих.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Бизнесийн удирдлага, захиргааны удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй. Захиргаа, оффисын менежментийн чиглэлээр 2-оос дээш жилийн туршлагатай. Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн. Байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, хянах чадвартай. Харилцааны болон асуудал шийдвэрлэх ур чадвартай. Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.
Нэмэлт давуу талууд: |
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |