Ахлах бүтээгдэхүүний менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Бүтээгдэхүүн | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Ахлах бүтээгдэхүүн менежер нь бүтээгдэхүүний стратеги, хөгжүүлэлт, борлуулалт, хэрэглэгчийн сэтгэл ханамж болон зах зээлийн өрсөлдөх чадварыг удирдах үүрэгтэй. Тэрбээр компанийн бүтээгдэхүүний амжилтыг хангах, хэрэглэгчдийн хэрэгцээ, зах зээлийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх үүрэгтэй.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн стратегийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх. Зах зээлийн болон хэрэглэгчийн судалгаа хийх, бүтээгдэхүүний шаардлагыг тодорхойлох. Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн багтай хамтран хуваарийн дагуу ажиллах. Бүтээгдэхүүний чанар, үнийн стратеги, борлуулалтын төлөвлөгөөг боловсруулах. Зах зээлд бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, маркетингийн үйл ажиллагааг удирдах. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авах. Бүтээгдэхүүний амжилтыг хянах, борлуулалтын мэдээлэл болон хэрэглэгчийн санал хүсэлтийг үндэслэн сайжруулалт хийх. Хэрэглэгчийн туршлага болон шинэ боломжуудыг тодорхойлж, бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг тасралтгүй сайжруулах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Бизнесийн удирдлага, маркетинг, технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Бүтээгдэхүүн менежмент, төслийн удирдлага болон баг удирдах 5+ жил ажилласан туршлагатай. Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зах зээлийн шинжилгээ, хэрэглэгчийн судалгаа хийх чадвартай. Бүтээгдэхүүний амжилтыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ур чадвартай. Техникийн болон бизнесийн шаардлагыг уялдуулан шийдвэр гаргах чадвартай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Agile, Scrum аргачлалуудыг ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлсэн туршлагатай. Технологийн бүтээгдэхүүний зах зээлд нэвтрүүлэлт, маркетингийн стратеги боловсруулах туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |