Ахлах бизнес аналист Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Бүтээгдэхүүн | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Ахлах бизнес аналист нь компани болон үйлчлүүлэгчдийн хооронд бизнесийн шаардлага, шийдлүүдийг тодорхойлох, үүнийг бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд хэрхэн хөрвүүлэхийг чиглүүлдэг. Тэрбээр төслийн хэрэгцээг гүнзгий ойлгож, бизнесийн шийдлийг дэмжих нарийвчилсан дүн шинжилгээ, төлөвлөлт хийж, багтай хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Бизнесийн шаардлага, хэрэглэгчийн хүсэлтүүдийг гүнзгий судалж, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, техник шаардлагуудыг тодорхойлох. Төслийн зорилтууд, хуваарь, төсвийг баталгаажуулах. Бизнесийн процессуудыг үнэлж, шинэ шийдэл, сайжруулалтуудыг санал болгох. Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлагад нийцүүлэн бизнесийн үйл ажиллагааг сайжруулах. Төслийн гүйцэтгэлийн явцыг хянах, шаардлагатай өөрчлөлтүүдийг санал болгох. Багийн гишүүдтэй хамтран хэрэглэгчийн шаардлага, шийдлийг ойлгож, хэрэгжүүлэх. Өөрчлөлт, сайжруулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бизнесийн шийдлийг тодорхойлох. Төслийн амжилтыг хянах, үр дүнг хэмжих, тайлагнах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Бизнесийн удирдлага, менежмент, мэдээллийн технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түвшээс дээш зэрэгтэй. Бизнесийн шинжилгээ, төсөл удирдах чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай. Өндөр түвшний аналитик чадвар, асуудал шийдвэрлэх ур чадвартай. Техникийн болон бизнесийн шаардлагуудыг зөв тодорхойлох чадвартай. Багийн удирдлагын болон хамтран ажиллах чадвартай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Agile, Scrum аргачлалуудыг ашиглан төслийг удирдаж байсан туршлагатай. Програм хангамжийн шинжилгээ, системийн хөгжилд оролцсон туршлагатай. Хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн шийдэл боловсруулах, амжилттай хэрэгжүүлэх туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |