Ахлах бак-энд хөгжүүлэгч Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Технологи | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Технологи хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Бак-энд хөгжүүлэгч |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Senior Back-End Developer нь компанийн стратегийн зорилго, төлөвлөгөөг технологийн шийдэлтэй нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх, багийнхаа ажлыг удирдаж, зохион байгуулж, гүйцэтгэлийг хянах үүрэгтэй.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Компанийн стратеги, зорилго, төлөвлөгөөтэй уялдуулан багийнхаа хөгжүүлэлтийн ажлын төлөвлөгөө гаргах. Багийн гишүүдийн ажлыг зохион байгуулах, үүрэг даалгавар хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих. Технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, чанар, ажиллагааг хариуцан тасралтгүй сайжруулалт хийх. Шинэ технологийн шийдлүүдийг судалж, багтаа нэвтрүүлэх, багийн гишүүдийн ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Системийн архитектурын шийдлүүдийг боловсруулах, өгөгдлийн сан болон API-тай холбоотой гол шийдлүүдийг гаргах. Эрсдэл, гүйцэтгэл, чанарын хяналт тавих замаар төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх. Техникийн асуудлыг шийдвэрлэх, өндөр түвшний дэмжлэг үзүүлэх. Багийн гишүүдийнхээ ажлын явц болон гүйцэтгэлийг дүгнэж, менторлох.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Мэдээллийн технологи, инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Back-End хөгжүүлэлтийн чиглэлээр 3-5 жил ажилласан туршлагатай. Java, Python, Node.js зэрэг сервер талын хэлнүүдийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн. RESTful API, GraphQL зэрэг API стандартуудыг ашиглах чадвартай. SQL болон NoSQL мэдээллийн сангуудыг удирдах, ажиллах чадвартай. Git болон хувилбарын хяналтын системүүдийг үр дүнтэй ашиглах чадвартай. Agile, Scrum аргачлалд ажиллаж байсан туршлагатай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Cloud платформууд (AWS, Azure, Google Cloud) дээр ажиллаж байсан туршлагатай. Docker, Kubernetes зэрэг контейнерчлэл болон виртуалчлалын хэрэгслүүдийг ашиглах чадвартай. Өндөр түвшний аналитик болон асуудал шийдвэрлэх ур чадвартай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |