Ахлах брэнд менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Үйл ажиллагаа | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Үйл ажиллагаа хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах суппорт менежер |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Брэндийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ, нэр хүндийг өсгөх. Брэндийн маркетингийн кампанит ажлуудыг амжилттай удирдан, зах зээлд брэндийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Брэндийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, зах зээлийн чиг хандлагад нийцүүлэн сайжруулах. Брэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, нэр хүндийг өсгөх маркетингийн кампанит ажлуудыг төлөвлөж, удирдах. Брэндийн зах зээлийн судалгаа хийх, өрсөлдөгчийн шинжилгээ хийх, боломжит шинэ зах зээлийг тодорхойлох. Брэндийн нэгдмэл байдал, хэтийн төлөвийг хангах үүднээс маркетингийн материалууд, контентуудыг хянах, батлах. Брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дизайны чиглэл, онцлогийг тодорхойлох, хэрэгжилтийг хянах. Дотоод болон гадаад харилцааны стратегийг удирдаж, брэндийг оновчтой таниулах. Брэндийн KPI үзүүлэлтүүдийг тогтоож, гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах. Брэндийн сурталчилгаа, контент бүтээх, олон нийтийн сувгуудаар идэвхжүүлэх төлөвлөгөө боловсруулах. Багийн гишүүдийг удирдах, хөгжүүлэх, уялдаа холбоог хангах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Маркетинг, бизнесийн удирдлага, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Брэнд менежмент, маркетинг эсвэл холбогдох чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай. Стратеги боловсруулах, төсөл удирдах өндөр ур чадвартай. Зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн шинжилгээ хийх туршлагатай. Харилцааны өндөр ур чадвартай, баг удирдаж байсан туршлагатай. Сошиал медиа, дижитал маркетинг, контент бүтээх туршлагатай. Монгол болон англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Дизайн, UX/UI ойлголттой бол давуу тал болно. CRM, брэндийн мониторингийн хэрэгслүүдийг ашиглах чадвартай. Олон улсын брэндийн төслүүд дээр ажилласан туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |