Үйл ажиллагаа хариуцсан захирал Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Удирдлага | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Гүйцэтгэх захирал |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай удирдаж, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх. Бизнесийн үйл явц, дотоод уялдаа холбоог сайжруулж, технологийн компаниа өрсөлдөх чадвар бүхий, тогтвортой өсөлттэй байгууллага болгох.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Компанийн стратегийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх. Бизнесийн гол үйл явцыг хянах, сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах. Төсөл, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, нийлүүлэлтийн үйл ажиллагааг хянах, цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг хангах. Дотоод үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, багийн үр бүтээмжийг нэмэгдүүлэх. Санхүүгийн болон материаллаг нөөцийг оновчтой удирдаж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх. Эрсдэлийг тодорхойлж, удирдах, компанийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах. Технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх явцад чанарын хяналт тавих. Компанийн удирдлагын багтай нягт хамтран ажиллаж, бизнесийн стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх. Харилцагч, түншүүд, хөрөнгө оруулагчидтай харилцааг бэхжүүлэх, шинэ боломжуудыг эрэлхийлэх. Зах зээл, өрсөлдөгчийн шинжилгээ хийж, компанийн үйл ажиллагааг оновчтой чиглүүлэх. Тайлан гаргаж, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг удирдлагад танилцуулах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Бизнесийн удирдлага, инженерчлэл, мэдээллийн технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Үйл ажиллагааны удирдлага эсвэл бизнесийн хөгжилтэй холбоотой албан тушаалд 5+ жил ажилласан туршлагатай. Баг удирдах, дотоод үйл ажиллагааг зохицуулах өндөр чадвартай. Санхүүгийн мэдлэгтэй, төсөвлөлт болон зардлын хяналтын туршлагатай. Технологийн салбарын үйл явц, бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн талаар ойлголттой. Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, стратеги боловсруулах ур чадвартай. Монгол болон англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Стартап, технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажилласан туршлагатай. Хөрөнгө оруулалт татах, бизнесийн өргөжилтийн стратеги амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. ERP, CRM зэрэг компанийн удирдлагын системүүд дээр ажиллах туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |