Үйл ажиллагааны менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Бүтээгдэхүүн | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Үйл ажиллагааны менежер нь бүх програм хангамжийн алдаа, сайжруулалт болон бусад хүсэлтүүдийг хүлээн авч, төсөл, бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн ажлын жагсаалтыг зохион байгуулах, техник багуудтай хамтран хөгжүүлэлтийн ажлыг төлөвлөх, хяналт тавих, багийн ачааллыг урьдчилан таамаглах, гүйцэтгэлийг хянах үүрэгтэй. Мөн багууд гэрээ, бүтээгдэхүүний замналын хуваарийг цаг хугацаанд нь, чанартай гүйцэтгэхийг баталгаажуулах.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Програм хангамжийн алдаа, сайжруулалт, шинэчлэлт болон бусад хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэх. Бүтээгдэхүүн болон төслийн хөгжүүлэлтийн ажлын жагсаалтыг боловсруулж, техник багуудтай хамтран төлөвлөх. Хөгжүүлэлтийн ажлын явцыг өдөр бүр хянах, багийн гүйцэтгэлийг үнэлэх. Багийн ачааллыг урьдчилан таамаглах, нөөц, цаг хугацааны зохицуулалтыг хийх. Хөгжүүлэлтийн бүх үе шатанд мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг мөрдөж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Багийн гүйцэтгэлийг хянах, шаардлагатай тохиолдолд зөвлөмж өгөх, сайжруулалт хийх. Гэрээний нөхцөл, бүтээгдэхүүний замналын хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх. Төслийн менежмент, гүйцэтгэлийн шалгуур, чанарын хяналтыг удирдах. Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шинэчлэлтүүдийн хуваарийн дагуу багуудын үйл ажиллагааг зохион байгуулах. Ажилтнуудын гүйцэтгэлийг хянах, сайжруулалтын боломжуудыг тодорхойлох. Хөгжүүлэлтийн үйл явцыг тасралтгүй сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх. Компанийн удирдлагын багт тайлан гаргах, төслийн явцыг танилцуулах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Програм хангамжийн инженерчлэл, мэдээллийн технологи, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Програм хангамжийн хөгжүүлэлт, төслийн удирдлага болон баг удирдах 5+ жил ажилласан туршлагатай. Хөгжүүлэлтийн үйл явц, програмчлалын хэл, техник аргачлал дээр туршлагатай. Хөгжүүлэлтийн багийг удирдах, төслийн хуваарь, ачаалал зохицуулах чадвартай. Бүтээгдэхүүний замнал, гэрээний нөхцөлүүдийг удирдах чадвартай. Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, багийн гүйцэтгэлийг сайжруулах ур чадвартай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Agile, Scrum аргачлалуудыг ашиглан төслийг удирдсан туршлагатай. Технологийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн салбарт ажилласан туршлагатай. Хэрэглэгчийн сэтгэл ханамж, чанарын хяналтын туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |