Удирдагч та байгууллагын шинэ жанжин шугам, алсын хараа, зорилго, зарчим, үнэт зүйлс, чиглэлийг тодорхойлогч бусдыг байлдан дагуулагч хүн. 😊
Юуны өмнө энэхүү хариуцлагатай ажлыг хийхээр ханцуйгаа шамлан орж, өнөөдрийг хүртэл байгууллагын зорилго, чиглэлийг тодорхойлон ажиллаж буй танд баярлалаа. Удирдагч хүний гол үүргүүдийн нэг болох
хамт олноо нутагшуулах,
чиглүүлэн хөгжүүлэх,
гүйцэтгэлийг нь үнэлэх
зорилго зорилтондоо хүрдэг болгох том хариуцлага таны гарт байгаа гэдгийг тогтмол санаж яваарай.
Таны ажилд бага зэрэг ч гэсэн дэмжлэг өгөх зорилгоор энэхүү зааварчилгааг бэлтгэн хүргүүлж байна.
1. Шинэ гишүүнийг нутагшуулах
Ажлын байрны тодорхойлолт, болон ямар шалгууртай явагддагийг тус тус танилцуулах
Байгууллагын дотоод журмын тодотгох хэсгүүдийг аман хэлбэрээр тайлбарлан ойлгуулах
Дотоод зохион байгуулалт
Тоглоомын дүрэм
Ажил амралтын тухай
Чөлөө авах тухай
Stand-up оролцох
Сахилга бат, эд хөрөнгийн хариуцлага
Хамт олонтойгоо танилцуулж, оффисоо танилцуулах, үүнд:
00 болон гал тогооны өрөө, өөрөө өөртөө үйлчлэх зааварчилгаа
Аман хэлбэрээр онцлох хэсгүүдийг тайлбарлах
Заал авах болон бусад давуу боломжуууд
Хамт олны үйл ажиллагаа office.erxes.io-д урьж оруулах
2. Тогтмол чиглүүлэх, тойглох
Ажлын даалгаврын чиглүүлэг болон үр дүн, хүлээлтийг бүрэн тодорхойлох
Даалгавар ямар зорилготойгоор хийгдэж байгаа болон түүний хамаарлыг бүрэн ойлгуулах, Даалгавар эхлэхээс дуусах хүртэл хугацааг тодорхойлох, Даалгавар ямар шаардлагын дагуу хийгдэх чиглүүлэг өгөх, Даалгавар хийгдэж дууссаны дараах үр дүн хүлээлтийг ойлгуулах
Ажлын бүртгэл, хяналт - office.erxes.io зааварчилгааг танилцуулах
Хийсэн ажлыг урамшуулан дэмжих, 3 удаа магтан 1 удаа зэмлэх зарчмыг баримтлах
Түвшин болон чадварыг харгалзан ажил өгөх, бүтээлчээр сэтгэх орон зайг бий болгох
Багийн гишүүнийг идэвхжүүлэн хувь хүний сонирхолтой нь уялдсан нэмэлт ажлыг бий болгох /Гэрлээд flashmob dance, cake хариуцууллаа гэх мэт/
3. Үнэлэх дүгнэх
Үнэлгээг энгийн болон ойлгомжтойгоор Тоглоомын дүрмийн дагуу шудрага үнэлэх
⚠️ Зэрэг ахиулахад анхаарах зүйлс
Тоглоомын дүрмийг танилцуулах
Зэрэг ахисан эцсийн шийдвэр тушаал гарснаар батлагдана
6 сар тутамд боломж үүснэ
4. Бусад нэмэлт ажлууд
Шинэ ажлын байрны шаардлага оруулах зааварчилгаа
Шинээр нэгдэж буй багийн гишүүнд culture.erxes.io-г танилцуулах
Team Member info хэрхэн бөглөх вэ? Видео үзүүлэх /удахгүй culture дээр орно
Ажиллах таскыг зааж өгөх /culture дээр байгаа/
Form бөглөх заавар
Амралтын хуваарийг нь ажлын ачааллаа бодолцон төлөвлөж, гаргах
Байгууллагын стратеги төлөвлөгөөнд өөрийн хариуцсан багийн оролцоог тодорхойлж, зорилтот хүрэхэд чиглэл өгч ажиллах
Удирдагчийн ажил хэзээд амаргүй байдаг ч бид чадна гэдэг итгэлтэй байна.
Урагшаа 🚀