Суурь цалин (60%) + Гүйцэтгэлийн цалин (40%)
Багшийн цалинг суурь цалин болон гүйцэтгэлийн цалин бүрдүүлж, ангийн төгсөлтийн чанараас хамааран гүйцэтгэлийн бонус бодогдох боломжтой. Цалин нь сарын төгсгөл буюу 30,31-ны өдөр таны ажлын гүйцэтгэл дээр шууд удирдлага тань тооцож олгогдоно.
Цалингийн шатлал
Багшийн гүйцэтгэлийн оноог дүгнэхдээ сарын эхэнд хүлээлтэт төлөвлөгөөг шууд удирдлагаар батлуулах бөгөөд доорх шалгуур үзүүлэлтүүдээр гүйцэтгэлийн цалинг тооцно.
Технологийн багшийн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд (KPI):
Сургалтын хөтөлбөр боловсруулах чиг үүргийн хүрээнд: (40%)
Сар бүрийн төлөвлөгөөт удирдлагаас ирсэн хөтөлбөр боловсруулалт, сайжруулалтыг 100% хийх
Сар бүр төлөвлөгөөний дагуу нэгж хичээлийн төлөвлөлтыг 100% гаргах
Хичээлийн материалуудыг 100% стандартын дагуу боловсруулж, хадгалах.
3. Практикт сууриласан арга зүйг ашиглан бодит ур чадваруудыг эзэмшүүлэх (40%)
Сар бүр сурагчдын ахицад дүн шинжилгээ хийж, тайлан гаргах.
Тухайн сар хичээлийг 100% хоцролтгүй орох
4. Ангийн үйл ажиллагааг үр дүнтэй, оролцоог хангахуйц, эмх цэгцтэйгээр зохион байгуулах (20%)
Ангийн уур амьсгалыг сайжруулах үйл ажиллагааг сард 2 удаа зохион байгуулахад оролцоог дэмжих багшид тусалж ажиллах
Асуудалтай сурагчдад зориулсан сайжруулалтын төлөвлөгөө боловсруулах.
Оролцоог хариуцсан багшийн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд (KPI):
Сургалтын хөтөлбөрт шаардлагатай практик дасгал, даалгавар, үйл ажиллагааг бэлтгэх (20%)
Тухайн сард шаардлагатай сургалтын хөтөлбөрийн тест, даалгаварын санг технологийн багштай хамтран боловсруулах
2. Сурагчдын явцыг үнэлж, тогтмол сайжруулах санал шүүмжийг өгч ажиллах (60%)
Сурагчдын дундаж ирц 90%-с дээш байх
Сурагчдын сэтгэл ханамж 80%-с дээш байх
Хичээлээс хоцорсон, тасласан, чөлөө авсан сурагчидтай холбогдож, мэдээлэл авах, шаардлагатай тохиолдолд сануулга хүргүүлдэг байх
Сар бүр сургалтын үр дүнгийн тайлан гаргах
Эцэг эхийн санал хүсэлтийг сар бүр авч, хариу арга хэмжээ авах
Сар бүр 100% хичээлийг цаг тухайд орох
4. Ангийн үйл ажиллагааг үр дүнтэй, оролцоог хангахуйц, эмх цэгцтэйгээр зохион байгуулах (20%)
Оролцоо болон эерэг харилцааг дэмжсэн сургалтын орчныг бий болгоход санаачлага гаргах
Суралцахад таатай уур амьсгалыг ангидаа бий болгохдоо ангийн дүрэм журмыг ангиар гарган мөрдүүлэх
Ангийн уур амьсгалыг сайжруулах үйл ажиллагааг сард 2 удаа зохион байгуулах
Анги төгсгөсөн гүйцэтгэлийн бонус нь дараах 5 шаардлагыг хангагдсан тохиолдолд цалингийн бонус тооцогдоно. Үүнд:
Сарын KPI дундаж 80%-с дээш
Сурагчдын шалгалтын дүн 70%-с дээш
Сурагчдын сэтгэл ханамж 90%-с дээш байх
Ангийн оролцоотой байдлыг зохион байгуулсан үйл ажиллагаа 4-с дээш байх
Ангийн хадгалалт 80%-с дээш байх
Доорх хүснэгтэнд заасны дагуу бонусын хүлээлтэд гүйцэтгэл 383 бөгөөд үүнээс хувьчлагдан бодогдоно.