Гүйцэтгэх захирал Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Удирдлага | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Удирдлагын баг |
Удирдах албан тушаал: | Удирдлагын баг | Орлон ажиллах албан тушаал: | Үйл ажиллагаа хариуцсан захирал |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Компанийн стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэх замаар урт хугацааны тогтвортой өсөлт, ашигт ажиллагааг хангах. Технологийн салбарт компаниа өрсөлдөхүйц байр суурьтай, инновацилаг, тогтвортой хөгжиж буй байгууллага болгох.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Компанийн алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх стратеги боловсруулах. Компанийн санхүүгийн өсөлт, ашигт ажиллагааг хангахын тулд богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, удирдах. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, инновацийн үйл ажиллагааг хурдасгах бодлого хэрэгжүүлэх. Зах зээл, өрсөлдөгчдийн судалгаа хийж, компаниа өрсөлдөхүйц байр суурьтай байлгах арга хэмжээ авах. Компанийн гол удирдлагын багийг бүрдүүлэх, тэднийг чиглүүлэх, дэмжих. Гол түншлэл, хөрөнгө оруулалтыг татах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх харилцааг хөгжүүлэх. Хууль эрх зүй, зохицуулалтын шаардлагуудыг хангах, компанийн ёс зүйтэй үйл ажиллагааг удирдах. Хөрөнгө оруулагчид, ТУЗ-ийн гишүүд болон бусад оролцогч талуудад компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдийг тайлагнах. Шийдвэр гаргалт, компанийн соёлыг зөв чиглэлд удирдаж, багийн уялдаа холбоог хангах. Эрсдэл хянах, менежментийн төлөвлөгөө боловсруулах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Бизнесийн удирдлага, санхүү, мэдээллийн технологи эсвэл холбогдох чиглэлээр магистр эсвэл түүнээс дээш зэрэгтэй. Гүйцэтгэх түвшний удирдах албан тушаалд 7+ жил ажилласан туршлагатай, ялангуяа технологийн салбарт туршлагатай бол давуу тал болно. Стратеги төлөвлөлт, санхүүгийн удирдлага, инновацилаг удирдлагын чадвартай. Зах зээлийн чиг хандлага, технологийн салбарын гүнзгий ойлголттой. Шийдвэр гаргах, манлайлах, асуудал шийдвэрлэх ур чадвартай. Харилцааны өндөр ур чадвартай, олон улсын түншүүдтэй ажиллах чадвартай. Монгол болон англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Стартап, технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажилласан туршлагатай. Хөрөнгө оруулалт татах, бизнесийн өргөжилтийн стратеги амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. ERP, CRM зэрэг компанийн удирдлагын системүүд дээр ажиллах туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |