Мобайл хөгжүүлэгч Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Технологи | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах мобайл хөгжүүлэгч |
Удирдах албан тушаал: | Технологи хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах мобайл хөгжүүлэгч |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Мобайл хөгжүүлэгч нь мобайл аппликейшнүүдийн хөгжүүлэлт, чанарын хяналт, шинэчлэлт хийх, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг боловсруулах үүрэгтэй. Технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй сайжруулж, шинэчлэлүүдийг нэвтрүүлэх үүрэгтэй.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Ахлах инженерүүдийн өгсөн ажил үүргийг цаг хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэх. Android/iOS платформ дээр мобайл аппликейшн хөгжүүлэх. UI/UX дизайнтай нийцсэн мобайл интерфэйсийг боловсруулах. Мобайл аппликейшнүүдийн ажиллагаа, гүйцэтгэл, аюулгүй байдлыг хангах. Бүтээгдэхүүний багтай хамтран ажиллаж, техник болон бизнесийн шаардлагыг хангах шийдлүүдийг санал болгох. Шинэ технологиудыг судалж, тэдгээрийг мобайл хөгжүүлэлтэд хэрэгжүүлэх. Хэрэглэгчийн эргэх холбоо, тестийн үр дүнд тулгуурлан аппликейшнүүдийг сайжруулах. Технологийн өрсөлдөгчдийн шинжилгээ хийх, зах зээлийн шинэ чиг хандлагад нийцүүлэн технологийн шийдлийг боловсруулж хэрэгжүүлэх.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Мэдээллийн технологи, инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, эсвэл холбогдох чиглэлээр суралцсан. Android (Java/Kotlin) эсвэл iOS (Swift) хөгжүүлэлтийн чиглэлээр 3-5 жил ажилласан туршлагатай. React Native, Flutter зэрэг cross-platform хөгжүүлэлтийн туршлагатай. Мобайл аппликейшнүүдийн UI/UX дизайны талаарх мэдлэгтэй. Git болон хувилбарын хяналтын системүүдийг үр дүнтэй ашиглах чадвартай. Agile, Scrum аргачлалд ажиллаж байсан туршлагатай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
Нэмэлт давуу талууд: UI/UX дизайны талаарх мэдлэгтэй. Өндөр түвшний аналитик болон асуудал шийдвэрлэх ур чадвартай. Өндөр түвшний аналитик болон асуудал шийдвэрлэх ур чадвартай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |