Ахлах мобайл хөгжүүлэгч Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Технологи | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Технологи хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Мобайл хөгжүүлэгч |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Senior Mobile Developer нь компанийн стратеги, зорилгыг мобайл аппликейшний хөгжүүлэлттэй уялдуулан хэрэгжүүлж, багийнхаа ажлыг удирдах, инновацилаг шийдлүүдийг нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хянах үүрэгтэй.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Компанийн стратеги, зорилго, төлөвлөгөөтэй уялдуулан мобайл хөгжүүлэлтийн ажлын төлөвлөгөө гаргах. Багийн гишүүдийн ажлыг зохион байгуулах, үүрэг даалгавар хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих. Android/iOS платформ дээр мобайл аппликейшн хөгжүүлэлтийг хариуцан гүйцэтгэх. Шинэ технологийн чиг хандлагыг судалж, багтаа нэвтрүүлэх. Мобайл аппликейшний UI/UX-ийг сайжруулж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдэл боловсруулах. Аппликейшний гүйцэтгэл, ажиллагаа, аюулгүй байдлыг хянах. Багийн гишүүдийн ур чадварыг хөгжүүлэх, менторлох, шаардлагатай тохиолдолд техникийн тусламж үзүүлэх.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Мэдээллийн технологи, инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, эсвэл холбогдох чиглэлээр суралцсан. Android (Java/Kotlin) эсвэл iOS (Swift) хөгжүүлэлтийн чиглэлээр 3-5 жил ажилласан туршлагатай. React Native, Flutter зэрэг cross-platform хөгжүүлэлтийн туршлагатай. Мобайл аппликейшнүүдийн UI/UX дизайны талаарх мэдлэгтэй. Git болон хувилбарын хяналтын системүүдийг үр дүнтэй ашиглах чадвартай. Agile, Scrum аргачлалд ажиллаж байсан туршлагатай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
Нэмэлт давуу талууд: UI/UX дизайны талаарх мэдлэгтэй. Өндөр түвшний аналитик болон асуудал шийдвэрлэх ур чадвартай. Өндөр түвшний аналитик болон асуудал шийдвэрлэх ур чадвартай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |