Бүтээгдэхүүн хариуцсан захирал Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Удирдлага | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Гүйцэтгэх захирал |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Бүтээгдэхүүний стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэглэгчийн хэрэгцээг хангах, компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний хөгжлийг удирдах. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийг манлайлах, бүтээгдэхүүний амжилтыг хангах.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Бүтээгдэхүүний стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэх, компанийн алсын хараа, бизнесийн зорилгод нийцүүлэн бүтээгдэхүүний чиг хандлагыг тодорхойлох. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процессыг удирдах, багийг чиглүүлэх, бүтээгдэхүүний амжилтыг хангах. Хэрэглэгчийн судалгаа, зах зээлийн шинжилгээ хийж, бүтээгдэхүүний хөгжлийг хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлагад нийцүүлэн удирдах. Бүтээгдэхүүний шаардлага, онцлог, төлөвлөгөөг тодорхойлох, гүйцэтгэлийн хэмжүүрийг тогтоох. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай хамтран бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэх. Хэрэглэгчийн сэтгэл ханамж, санал хүсэлтийг авч, бүтээгдэхүүнийг сайжруулах. Техникийн багтай хамтран бүтээгдэхүүний хөгжүүлэлт, чанар, аюулгүй байдлыг хянах. Бүтээгдэхүүний маркетингийн стратеги, кампанит ажлуудыг хамтран хэрэгжүүлэх. Бүтээгдэхүүний амжилт, зах зээлд эзлэх байр суурийг хянах, тайлагнах. Бүтээгдэхүүнд зориулсан төсөв, нөөцийг удирдах, ашигт ажиллагааг нэмэгд
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Бизнесийн удирдлага, маркетинг, мэдээллийн технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, менежмент эсвэл холбогдох салбарт 5+ жил ажилласан туршлагатай. Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, хэрэглэгчийн судалгаа, зах зээлийн шинжилгээ хийх чадвартай. Техникийн болон бизнесийн шаардлагыг уялдуулан бүтээгдэхүүн боловсруулах өндөр чадвартай. Баг удирдах, зохион байгуулалттай ажиллах, олон талт үүргийг гүйцэтгэх чадвартай. Сошиал медиа, маркетингийн стратеги болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах туршлагатай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Технологийн салбарт бүтээгдэхүүн хөгжүүлсэн туршлагатай. Agile, Scrum, Lean аргачлалуудыг ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлсэн туршлагатай. Хэрэглэгчийн туршлага (UX) болон интерфейс (UI) дизайны талаар ойлголттой.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |