Бүтээгдэхүүний менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Бүтээгдэхүүн | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах бүтээгдэхүүний менежер |
Удирдах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах бүтээгдэхүүний менежер |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Бүтээгдэхүүн менежер нь компанийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт, стратегийн төлөвлөгөө, хэрэглэгчийн хэрэгцээний судалгаа, бүтээгдэхүүний чанар, борлуулалтын төлөвлөгөө зэрэг бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Тэрбээр бүтээгдэхүүний амжилтыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэхэд чиглэсэн стратеги боловсруулах болно.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Бүтээгдэхүүний стратегийг боловсруулах, зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээ, компанийн зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх. Бүтээгдэхүүний шаардлага, онцлогийг тодорхойлох, хөгжүүлэлтийн багтай хамтран бүтээгдэхүүний чанарыг хянах. Хэрэглэгчийн туршлага, сэтгэл ханамжийг сайжруулахын тулд бүтээгдэхүүнийг тасралтгүй сайжруулах. Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн үе шатуудыг удирдах, төслийн хуваарийг тодорхойлох, чанар, хугацааг хянах. Зах зээлд бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, маркетингийн кампанит ажлыг удирдах. Хэрэглэгчийн санал, хүсэлтийг цуглуулж, бүтээгдэхүүний сайжруулалтыг төлөвлөх. Бүтээгдэхүүний үнийн стратеги, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, багийн гишүүдтэй хамтран хэрэгжүүлэх. Бүтээгдэхүүний амжилтыг хянах, борлуулалтын мэдээлэл, хэрэглэгчийн хариу саналын үндсэн дээр үр дүнг тайлагнах. Хэрэглэгчдийн болон зах зээлийн мэдээлэлд үндэслэн бүтээгдэхүүний шинэ боломжуудыг эрэлхийлэх.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Бизнесийн удирдлага, маркетинг, технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Бүтээгдэхүүн менежмент, төслийн удирдлага болон баг удирдах 3+ жил ажилласан туршлагатай. Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зах зээлийн шинжилгээ, хэрэглэгчийн судалгаа хийх чадвартай. Бүтээгдэхүүний амжилтыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ур чадвартай. Техникийн болон бизнесийн шаардлагыг уялдуулан шийдвэр гаргах чадвартай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Agile, Scrum аргачлалуудыг ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлсэн туршлагатай. Технологийн бүтээгдэхүүний зах зээлд нэвтрүүлэлт, маркетингийн стратеги боловсруулах туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |