График дизайнер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Бүтээгдэхүүн | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Гүйцэтгэх захирал |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | График дизайнер нь байгууллагын маркетинг, сурталчилгааны материалуудыг, бүтээгдэхүүний зураг, вэб болон мобайл аппликэйшн дизайны бүтээлүүдийг хийж, брэндийн дүр төрхийг хэрэглэгчдэд хүргэх үүрэгтэй. Тэрбээр график дизайн болон визуал контент боловсруулахад бүтээлч, шинэлэг шийдлүүдийг санал болгоно.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Бүтээгдэхүүн болон үйлчилгээг сурталчлах, брэндийн имиджийг хадгалах зорилгоор график дизайн, визуал контент боловсруулах. Сошиал медиа, вэбсайт, рекламны баннер, хэвлэмэл материалууд, лого, шошго зэрэг бүтээлүүдийг зохиох. Бүтээгдэхүүний болон үйлчилгээний зураг, видео контентыг үүсгэх, сайжруулах. Дизайны чанарыг хангах, бүтээлч байдал, эрэлт хэрэгцээг уялдуулан дизайн шийдлүүдийг гаргах. Дизайн төсөл дээр маркетингийн болон бусад багуудтай хамтран ажиллаж, шаардлагатай байвал хэрэглэгчийн санал, санал хүсэлтийг авч дизайн төслийг сайжруулах. Брэндийн гарын авлага, хэв маягийн удирдамжийг мөрдөж, брэндийн нэгтгэлийг хадгалах. Шинэлэг дизайн, трендүүдийг судалж, туршилт хийж, хөгжүүлэлт хийх. Хэрэглэгчийн туршлага, сонирхлыг сайжруулах зорилгоор веб, аппликэйшн болон медиа контентын дизайныг үргэлжлүүлэн сайжруулах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | График дизайн, визуал урлаг, олон улсын дизайны чиглэлээр бакалавр болон түвшээс дээш зэрэгтэй. График дизайн, вэб болон мобайл аппликэйшн дизайн, хэвлэмэл материалд 2-4 жил ажилласан туршлагатай. Adobe Photoshop, Illustrator, InDesign, Sketch, Figma зэрэг дизайн хэрэгслүүдийг өндөр түвшинд эзэмшсэн. Визуал харилцааны ур чадвар, бүтээлч санаачилга, анхаарал төвлөрүүлэх чадвартай. Хэрэглэгчийн туршлагын талаар мэдлэгтэй, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулахад анхаардаг. Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.
Нэмэлт давуу талууд: Motion graphic дизайн болон мобайл апп хөгжүүлэлтэд туршлагатай. UX/UI дизайны талаар мэдлэгтэй. Agile, Scrum аргачлалд ажиллаж байсан туршлагатай. Дизайны төсөл дээр олон төрлийн удирдамжтай ажиллаж байсан.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |