Брэнд менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Үйл ажиллагаа | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах брэнд менежер |
Удирдах албан тушаал: | Үйл ажиллагаа хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах брэнд менежер |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Бүтээгдэхүүн, үйлчилгээг оновчтой мэдээллээр харилцагчдад сурталчилж, борлуулалтыг амжилттай хийх, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, ашиглалтыг дэмжих, харилцагчдад шаардлагатай дэмжлэг үзүүлж, сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, үнэ цэнэ, ашиглалтын талаар харилцагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх. Оновчтой мэдээллийг сошиал медиа, имэйл, утсаар дамжуулан сурталчлах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх. Харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг ойлгон, тохирох бүтээгдэхүүнийг санал болгох. Борлуулалтын төлөвлөгөө боловсруулж, гүйцэтгэлийг хангах. Худалдан авалтын дараах бүтээгдэхүүний нэвтрүүлэлтийг хариуцан зохион байгуулах. Харилцагчдын асуулт, асуудалд хариу өгөх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх. Бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой гарын авлага, зааварчилгаа боловсруулах, санал болгох. Зах зээлийн судалгаа хийж, борлуулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх. Борлуулалтын явц болон харилцагчийн сэтгэл ханамжийн талаарх тайланг удирдлагад танилцуулах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Бизнесийн удирдлага, маркетинг, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Борлуулалт, маркетинг эсвэл харилцагчийн үйлчилгээний чиглэлээр 2+ жил ажилласан туршлагатай. Сошиал медиа болон имэйл маркетингийн туршлагатай, оновчтой контент боловсруулах чадвартай. Харилцааны өндөр ур чадвартай, харилцагчийн хэрэгцээг ойлгож, тохирох шийдэл санал болгох чадвартай. Багаар ажиллах, олон үүрэг зэрэг гүйцэтгэх чадвартай. Монгол болон англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: ERP, CRM эсвэл бусад борлуулалтын програм дээр ажиллах чадвартай. Дижитал маркетинг, сошиал медиа кампанит ажил удирдах туршлагатай. Харилцагчийн үйлчилгээний стандарт болон борлуулалтын стратеги боловсруулах туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |