Фронт-энд хөгжүүлэгч Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Технологи | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах фронт-энд хөгжүүлэгч |
Удирдах албан тушаал: | Технологи хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах фронт-энд хөгжүүлэгч |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Фронт-энд хөгжүүлэгч нь хэрэглэгчийн интерфэйсийг бүтээх, сайжруулах, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад чиглэсэн функцүүдийг хөгжүүлж, салбартаа хамгийн сайн инженер болох хүсэлтэй байх үүрэгтэй.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Ахлах инженерүүдийн өгсөн ажил үүргийг цаг хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэх. Фронт-энд интерфэйсийг боловсруулах, хөгжүүлэх, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах. Бүтээгдэхүүний дизайны хувилбаруудыг боловсруулж, хэрэглэгчийн интерфэйсийг сайжруулах. Хэрэглэгчийн эргэх холбоо, тестийн үр дүнд тулгуурлан UI/UX загварыг сайжруулах. Бүтээгдэхүүний багтай хамтран ажиллаж, техник болон бизнесийн шаардлагыг хангах шийдлүүдийг санал болгох. Технологийн шинэчлэлүүдийг судалж, хэрэгжүүлэх. Системийн аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалтыг хангах. Хэрэглэгчийн интерфэйсийн үйл ажиллагааг хялбар, ойлгомжтой болгох.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Мэдээллийн технологи, инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, эсвэл холбогдох чиглэлээр суралцсан. Фронт-энд хөгжүүлэлтийн чиглэлээр 3-5 жил ажилласан туршлагатай. HTML, CSS, JavaScript, React, Angular эсвэл Vue.js зэрэг front-end технологиудыг эзэмшсэн. Responsive дизайн болон мобайл хөгжүүлэлтэд туршлагатай. Git болон хувилбарын хяналтын системүүдийг үр дүнтэй ашиглах чадвартай. Agile, Scrum аргачлалд ажиллаж байсан туршлагатай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
Нэмэлт давуу талууд: UI/UX дизайны талаарх мэдлэгтэй. Өндөр түвшний аналитик болон асуудал шийдвэрлэх ур чадвартай. Өндөр түвшний аналитик болон асуудал шийдвэрлэх ур чадвартай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |