Сургалтын менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Үйл ажиллагаа | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах үйл ажиллагаа хариуцсан менежер |
Удирдах албан тушаал: | Үйл ажиллагаа хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах үйл ажиллагаа хариуцсан менежер |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Сургалтын менежер нь байгууллагын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, тасралтгүй сайжруулахад чиглэсэн сургалтын стратеги, хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үүрэгтэй.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Байгууллагын сургалтын хэрэгцээг тодорхойлох, үнэлгээ хийх. Сургалтын төлөвлөгөө, стратегийг боловсруулах, батлуулах. Сургалтын хөтөлбөр, материалыг бэлтгэх, сайжруулах. Дотоод болон гадаад сургагч багш, зөвлөхүүдтэй хамтран ажиллах. Сургалтын явцыг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг үнэлэх. Ажилтнуудын ур чадварын хөгжлийг хэмжих аргачлал, үнэлгээний системийг хэрэгжүүлэх. Шинэ ажилтнуудын танилцах сургалт болон байгууллагын дотоод бодлого, журамтай холбоотой сургалтуудыг удирдах. Сургалтын үр дүнг тайлагнах, сайжруулалтын санал боловсруулах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Боловсрол, хүний нөөцийн менежмент, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Сургалт зохион байгуулах, удирдах чиглэлээр 3-5 жилийн туршлагатай. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах чадвартай. Хүмүүсийг идэвхжүүлэх, удирдан чиглүүлэх ур чадвартай. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр чадвартай. Технологи ашиглан сургалт явуулах, онлайн платформ дээр ажиллах чадвартай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
Нэмэлт давуу талууд: |
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |