Ахлах суппорт менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Үйл ажиллагаа | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Үйл ажиллагаа хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах суппорт менежер |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Суппорт багийг удирдан зохион байгуулж, харилцагчдын сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, системийн хэрэглээг дэмжих стратеги боловсруулах, шинэ гишүүдийг амжилттай нэвтрүүлэх, харилцагчийн асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Суппорт багийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, багийн гишүүдийн ажлын гүйцэтгэлийг хянах. Шинээр элссэн харилцагч болон гишүүдэд системийг нэвтрүүлэх үйл явцыг стратегийн түвшинд удирдан зохицуулах. Харилцагчдын санал хүсэлт, асуудлыг шийдвэрлэхэд багийн гишүүдийг чиглүүлэх, шаардлагатай үед шууд оролцох. Харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх. Гарын авлага, сургалтын материалуудыг боловсруулах үйл явцыг хянах, чанарын баталгааг хангах. Харилцагчийн үйлчилгээний чанар, үр дүнгийн талаарх тайланг удирдлагад танилцуулах. Шинэ технологи, хэрэгслүүдийг нэвтрүүлж, суппорт багийн үйл ажиллагааг сайжруулах. Хэрэглэгчийн өгөгдөл болон компанийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, бодлого, журам, стандартыг багаараа мөрдөн ажиллах. Багийн гишүүдийн ур чадварыг хөгжүүлэх, тэдэнд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх. Асуудал шийдвэрлэх, эрсдэл хянах, багийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах санаачилга гаргах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Харилцагчийн үйлчилгээ, суппорт менежмент эсвэл төслийн удирдлагын чиглэлээр 3+ жил ажилласан туршлагатай. Удирдан зохион байгуулах чадвар сайтай, баг удирдаж байсан туршлагатай. Харилцагчийн хэрэгцээг ойлгох, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чадвартай. Техник, програм хангамжийн мэдлэгтэй, шинэ технологи суралцах чадвар өндөртэй. Монгол болон англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Харилцагчийн сэтгэл ханамжийг үнэлэх, сайжруулах туршлагатай. Техникийн дэмжлэгийн хэрэгслүүд (жишээ нь: Zendesk, erxes гэх мэт) дээр ажиллах чадвартай. Гарын авлага, сургалтын материал боловсруулах туршлагатай байх.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |