Акаунт менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Үйл ажиллагаа | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах акаунт менежер |
|---|
Удирдах албан тушаал: | Үйл ажиллагаа хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Акаунт менежер |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Төслүүдийн амжилттай хэрэгжилтийг хангахын тулд харилцагчийн хэрэгцээг гүнзгий ойлгон шийдвэрлэх, төслийн багийн ажиллагааг стратегийн түвшинд удирдан зохицуулах, байгууллагын зорилгод нийцсэн өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх.
|
Гүйцэтгэх үүрэг: | Нийтлэг үүрэг: Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон ажил олгогчийн зүгээс батлан гаргасан бусад дотоод дүрэм, журам, зааварыг чанд мөрдөн ажиллана. Компанийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд албан тушаалын зорилго, чиг үүргийн дагуу идэвхитэй оролцож ажиллана. Компанийн үйл ажиллагааны хүрээнд боловсруулагдаж батлагдсан процессд тусгагдсан ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ. Процессын дагуу тодорхойлсон ажил үүргийг гүйцэтгэхдээ доорх байдлаар оролцоно. Үүнд: Хариуцаж гүйцэтгэх /Responsible/ Хянаж хариуцлага хүлээх /Accountable/ Дэмжин туслах /Supportable/
Нарийвчилсан үүрэг: Харилцагчийн хэрэгцээ, зорилгыг гүнзгий ойлгож, урт хугацааны үр дүнтэй харилцаа үүсгэх. Томоохон төслүүдийн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтыг хариуцах. Багийн гишүүдийн ажилд чиглүүлэг өгөх, нөөцийг оновчтой хуваарилах, ажлын явцыг хянах. Харилцагчидтай тогтмол харилцах замаар ажлын явц, гүйцэтгэлийг тайлагнах, санал хүсэлтийг тусгах. Багийн гишүүдийн ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэднийг идэвхжүүлэх. Төслийн хуваарь, чанар, төсвийг чанд мөрдөх замаар үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх. Асуудал шийдвэрлэх, эрсдэл хянах, төслийн үр дүнг сайжруулах стратегийг хэрэгжүүлэх. Байгууллагын зорилгод нийцсэн үйл ажиллагааг сайжруулах санаачилга гаргах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Акаунт менежер, төслийн удирдлага, эсвэл харилцагчийн үйлчилгээний чиглэлээр 3+ жил ажилласан туршлагатай. Стратегийн түвшинд ажиллах чадвар, шинийг санаачлах, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай. Харилцааны өндөр ур чадвар, харилцагч болон багийн хооронд гүүр болж ажиллах чадвартай. Олон төсөл зэрэг хянах, ажлын ачаалалтай нөхцөлд үр дүнтэй ажиллах чадвартай. Төслийн менежментийн програмууд болон дижитал хэрэгслүүд дээр ажиллах чадвартай (жишээ нь: Jira, Trello, Asana). Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: |
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | Акаунт менежер |
| |
Огноо: | Огноо: |