Ахлах үйл ажиллагаа хариуцсан менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Бүтээгдэхүүн | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Гүйцэтгэх захирал | Орлон ажиллах албан тушаал: | Бүтээгдэхүүн хариуцсан захирал |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Ахлах үйл ажиллагааны менежер нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай удирдах, зохицуулах, багуудын уялдаа холбоог хангах, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Байгууллагын хариуцаж авсан чиглэлийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, хянах, удирдах. Төслүүдийн хэрэгжилт, ахиц дэвшлийг хянах, шаардлагатай арга хэмжээ авах. Багуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих. Үйл ажиллагааны зардал, төсөв, нөөцийг үр ашигтай зохицуулах. Стратегийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, удирдлагад тайлагнах. Үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ, шийдлүүдийг санал болгох. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх. Байгууллагын бодлого, журмыг хэрэгжүүлэх, түүний мөрдөлтийг хангах. Хувь хүн болон байгууллагын мэдээллийн нууцлалыг чанд сахих.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Бизнесийн удирдлага, менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Үйл ажиллагааны удирдлага, төслийн менежментийн чиглэлээр 3-5 жилийн туршлагатай. Стратегийн төлөвлөлт, хэрэгжилтийн чиглэлээр туршлагатай. Баг удирдах, харилцааны болон асуудал шийдвэрлэх ур чадвартай. Дүн шинжилгээ хийх, тайлагнах, мэдээлэл боловсруулах чадвартай. Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн. Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Технологийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Agile, Scrum аргачлалын талаар мэдлэгтэй. Санхүүгийн төлөвлөлт, төсөв хянах туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |