Лийд инженер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Удирдлага | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Технологи хариуцсан захирал |
Удирдах албан тушаал: | Технологи хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Технологи хариуцсан захирал |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Лийд инжежер нь байгууллагын стратегийн ач холбогдол өгч байгаа салбарын технологийн шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэх, ахлах инженерүүдийн багийг чиглүүлж, удирдаж, сургаж, хөгжүүлж ажиллана.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Компанийн стратегийн ач холбогдол өгч байгаа салбарын технологийн алсын харааг тодорхойлох, хэрэгжүүлэх. Технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, чанар, ажиллагааг хариуцан, тасралтгүй сайжруулалт хийх. Тухайн салбарт хамаарагдах ахлах инженерүүдийн багийг удирдах, тэднийг хөгжүүлэх, инновацилаг шийдлүүдийг дэмжих. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үйл явц, хөгжлийн удирдлагыг хянах, эрсдлийг зохицуулах. Шинэ технологиудыг судалж, тэдгээрийг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх. Техникийн өрсөлдөгчдийн шинжилгээ хийх, зах зээлийн шинэ чиг хандлагад нийцүүлэн тухайн салбарын технологийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх. Компани дахь дижитал, IT системийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах. Техникийн төсөл, бүтээгдэхүүний чанарын хяналтыг хийх, хугацаа, төсөвтөө багтаан гүйцэтгэх. Компанийн бизнесийн болон технологийн шаардлагад нийцсэн програм хангамжийн шийдлүүдийг санал болгох. Үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд шинэ технологиуд болон автоматжуулалт зэрэг шинэчлэлүүдийг нэвтрүүлэх.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Мэдээллийн технологи, инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Технологийн стратеги боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, баг удирдах туршлагатай. Технологийн удирдлага дээр 5+ жил ажилласан туршлагатай. Технологийн бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлт, дижитал трансформаци, инновацийн шийдлүүд дээр туршлагатай. Техникийн багийг удирдах, зохион байгуулалттай ажиллах чадвартай. Програм хангамжийн хөгжүүлэлт, системийн архитектур, програмчлалын хэлнүүд дээр мэдлэгтэй. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
Нэмэлт давуу талууд: Өндөр гүйцэтгэлтэй технологийн компанид ажилласан туршлагатай. Дижитал шилжилт, клауд технологи, мэдээллийн аюулгүй байдал дээр туршлагатай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |