Суппорт менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Үйл ажиллагаа | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах суппорт менежер |
Удирдах албан тушаал: | Үйл ажиллагаа хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах суппорт менежер |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | |
Гүйцэтгэх үүрэг:: | Шинээр элссэн гишүүдэд эрксис системийг танилцуулах, ашиглах зааварчилгаа өгөх, нэвтрүүлэх үйл явцыг удирдах. Харилцагчдаас ирсэн асуудал, асуултад хариу өгөх, асуудлыг шуурхай шийдвэрлэх. Харилцагчийн сэтгэл ханамжийг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Харилцагчдын үйл ажиллагааг дэмжих гарын авлага, зааварчилгааны материалыг боловсруулах, тогтмол шинэчлэх. Харилцагчийн санал хүсэлтийг хүлээн авч, үйлчилгээг сайжруулах санаачилгыг гаргах. Багийн дотоод сургалт, хөгжүүлэлтэд оролцох, хамт олны ур чадварыг сайжруулахад хувь нэмэр оруулах. Үйлчилгээний чанар, үр дүнгийн талаар удирдлагад тайлан гаргах..
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага |
Бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй. Харилцагчийн үйлчилгээ эсвэл техникийн дэмжлэгийн чиглэлээр 2+ жил ажилласан туршлагатай. Харилцааны өндөр ур чадвартай, эерэг хандлагатай, асуудал шийдвэрлэх чадвар сайтай. Техник, програм хангамжийн талаар ойлголттой, шинэ технологийг хурдан сурч эзэмших чадвартай. Багийн дотор болон харилцагчтай хамтран ажиллах чадвартай. Монгол болон англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Харилцагчийн сэтгэл ханамжийг үнэлэх, сайжруулах туршлагатай. Техникийн дэмжлэгийн хэрэгслүүд (жишээ нь: Zendesk, erxes гэх мэт) дээр ажиллах чадвартай. Гарын авлага, сургалтын материал боловсруулах туршлагатай байх.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |