Бак-энд хөгжүүлэгч Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Технологи | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах бак-энд хөгжүүлэгч |
Удирдах албан тушаал: | Технологи хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Ахлах бак-энд хөгжүүлэгч |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Бак-энд хөгжүүлэгч нь компанийн ахлах инженерүүдийн өгсөн үүргийг хариуцлагатай гүйцэтгэж, салбартаа хамгийн сайн инженер болох хүсэлтэй, тасралтгүй суралцах сэтгэлгээтэй байх үүрэгтэй. Технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, ажиллагааг хариуцан тасралтгүй сайжруулалт хийхэд анхаарах шаардлагатай.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Ахлах инженерүүдийн өгсөн ажил үүргийг цаг хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэх. Back-End системийн хөгжүүлэлт, чанарын хяналт, аюулгүй байдал, гүйцэтгэлийг хариуцан, тасралтгүй сайжруулалт хийх. Шинэ технологиудыг судалж, тэдгээрийг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх. Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн үйл явцад шаардлагатай техникийн шийдлүүдийг санал болгох. Системийн аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалтыг хангах. Техникийн өрсөлдөгчдийн шинжилгээ хийх, зах зээлийн шинэ чиг хандлагад нийцүүлэн технологийн шийдлийг боловсруулж хэрэгжүүлэх. Технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, инновацилаг шийдлүүдийг дэмжих. Бүтээгдэхүүний багтай хамтран ажиллаж, бизнесийн шаардлагад нийцсэн back-end шийдлүүдийг гаргах.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Мэдээллийн технологи, инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Back-End хөгжүүлэлтийн чиглэлээр 3-5 жил ажилласан туршлагатай. Java, Python, Node.js зэрэг сервер талын хэлнүүдийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн. RESTful API, GraphQL зэрэг API стандартуудыг ашиглах чадвартай. SQL болон NoSQL мэдээллийн сангуудыг удирдах, ажиллах чадвартай. Git болон хувилбарын хяналтын системүүдийг үр дүнтэй ашиглах чадвартай. Agile, Scrum аргачлалд ажиллаж байсан туршлагатай. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Cloud платформууд (AWS, Azure, Google Cloud) дээр ажиллаж байсан туршлагатай. Docker, Kubernetes зэрэг контейнерчлэл болон виртуалчлалын хэрэгслүүдийг ашиглах чадвартай. Өндөр түвшний аналитик болон асуудал шийдвэрлэх ур чадвартай.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | |
| |
Огноо: | Огноо: |