Ахлах акаунт менежер Шинэчлэгдсэн огноо: 2024/12/19
Харьяалагдах Нэгж /хэлтэс, тасаг/: | Үйл ажиллагаа | Шууд харьяалан удирдах албан тушаал: | Ахлах аккаунт менежер |
Удирдах албан тушаал: | Үйл ажиллагаа хариуцсан захирал | Орлон ажиллах албан тушаал: | Акаунт менежер |
2. Албан Тушаалын Зорилго ба Үндсэн Үүргүүд:
Албан тушаал /ажлын байр/- ны гол зорилго | Төслийн амжилтыг хангахын тулд харилцагчийн шаардлагыг оновчтой хэрэгжүүлэх, багийн уялдаа холбоог сайжруулах, нөөцийг зөв хуваарилах, төслийг хуваарьт хугацаанд, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.
|
Гүйцэтгэх үүрэг:: | Төслүүдийн явцад хяналт тавих, харилцагчийн шаардлагыг ойлгон хэрэгжүүлэх. Төслийн багийн гишүүдтэй үр дүнтэй харилцаа холбоог хангах, мэдээлэл солилцох үйл явцыг зохион байгуулах. Төслийн гүйцэтгэлийг хуваарьт хугацаанд, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд шаардлагатай нөөцийг тодорхойлж, зохицуулалт хийх. Төслийн төлөвлөгөө, хуваарь, зорилтыг нарийн чанд мөрдүүлэх. Харилцагчид болон төслийн багийн хооронд гүүр болж, мэдээлэл болон ажлын явцын тасалдалгүй байдлыг хангах. Төслийн тайлан, хяналт шалгалтыг хийж, гүйцэтгэлийн талаар удирдлагад тогтмол мэдээлэх.
|
3. Ажлын байрны шаардлага
Ажлын байранд тавигдах шаардлага | Бизнесийн удирдлага, маркетинг, технологи, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Төслийн менежмент эсвэл харилцагчийн үйлчилгээнд ажилласан туршлагатай. Харилцааны өндөр чадвартай, асуудал шийдвэрлэх, зохион байгуулах чадвар сайтай. Хугацааны болон чанарын удирдлагад анхааралтай ажилладаг байх. Олон үүрэг зэрэг гүйцэтгэх, дарамттай нөхцөлд үр дүнтэй ажиллах чадвартай. Холбогдох erxes academy-ийн сургалтанд хамрагдсан байх эсхүл шалгалт өгөх. Шалгалтын оноо хангаагүй тохиолдолд Erxes academy-ийн холбогдох сургалтад хамрагдах.
Нэмэлт давуу талууд: Төслийн удирдлагын програмууд дээр ажиллах чадвартай (жишээ нь: Trello, Asana гэх мэт). Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.
|
Дээрх мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно.
Танилцуулсан: | Танилцсан: |
Захирал Б.Наран | Ахлах акаунт менежер |
| |
Огноо: | Огноо: |